Он гарснаас хойш Хятадын тал Монголоос нүүрс худалдан авалтаа эрс бууруулав

Он гарснаас хойш нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор Хятадын тал манайхаас гурван удаагийн худалдан аваад хийгээд байна. Хоёрдугаар сар гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” компани уул уурхайн хөрөнгийн бирж дээр тодорхой өдрүүдэд нүүрс худалдах саналаа гаргасан ч Хятадын талаас худалдан авалтын үнийн санал ирүүлэлгүй арилжааг хаажээ. Харин энэ сарын 20-ны өдөр боловсруулаагүй коксжих нүүрс тонн тутмыг нь 72.4 ам.доллароор 10 багцыг худалдаалсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани 21-ээс хойш өнөөдрийг хүртэл 5 удаагийн арилжаа зарласан ч худалдан авагч талаас үнийн санал ирүүлээгүй хэвээр байгаа бөгөөд Хятадын тал он гарснаас хойш нүүрс худалдан авалтаа эрс бууруулсан хэвээр байгаа юм.
Т.БАТСҮРЭН
