Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэгчээр…

Нүүрсний нийтийн сонсголыг даргалж байхдаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хоёр хүнийг илтээр гүтгэн харлуулсан байдаг.
Нэг нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн майнинг гэдэг үг орсон айти-гийн компанийг нүүрсний компани хэмээн баалсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” хэмээх компанийн эзэн, Бортээгийн ордыг завшсан хэмээн гүтгэсэн байдаг.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн байнгын хорооны дарга С.Ганбаатар Өмнөговийн уурхайнуудаар ажиллах үеэрээ “Админерал компанитай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч холбогдолгүй байна” гэдгийг өөрийн биеэр баталлаа. Ямар ч холбогдолгүй гэдэг нь үүгээр зогсохгүй, холбогдолгүйг нь батлах шинэ шинэ баримтууд удахгүй ээлж дараагаар дэлгэгдэнэ гэнэ.
Түүгээр зогсохгүй, Бор тээгийн ордыг “Админерал” компани залгисан гэдэг яриа бас үгүйсгэгдлээ. Эрдэнэс Тавантолгойн газрын даргын өгүүлснээр энэхүү орд хувийн компанид шилжээгүй, Эрдэнэс Тавантолгойн мэдэлд байсаар байгаа юм байна.
Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэгчээр УИХ-ын даргатай холбоотой хар толбууд бага багаар цагаарч байна. УИХ-ын дарга руугаа хар будаг цацсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын улс төрийн замнал харин хэр удаан настай юм бол доо.