Цагаан сарын шинийн 4, 5, 6-нд бүх нийтээр амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд энэ сарын 3-5-ны өдрүүдэд буюу шинийн 4, 5, 6-нд бүх нийтээр амрахаар туссан байсан юм.
Бүх нийтээр амрах өдөр болгон өөрчилсөн тус гурван өдрийг 2025 ондоо багтаан, аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.