Таньдаг хүн тань цахимаар “Яаралтай мөнгө зээлээч” гэж мессэж бичвэл заавал нягталж байхыг зөвлөлөө

0
anxitn___x974

Бусдын цахим хаягаас “Мөнгө зээлээч” гэж бичээд иргэдийг залилж байгааг Цагдаагийн
Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал Т гэх иргэний цахим хаягаас “Мөнгө яаралтай зээлээч” гэх мессеж хамаарал бүхий
хүнд нь ирсэн байна. Улмаар тухайн иргэн нягталж шалгалгүйгээр 550,000 төгрөгийг Хаан
банкны данс руу нь шилжүүлэн залилуулжээ.
Энэ хэрэгт иргэн С-ийг холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар
зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах
ажиллагаа үргэлжилж байна. Энэ мэт байдлаар иргэд мөнгөө залилуулах тохиолдол их байгаа
юм.
Тиймээс анхааралтай байж, хэн нэгний фэйсбүүк хаягаас мөнгө зээлүүлэх санал ирвэл заавал
баталгаажуулж, утсаар нягтлан асууж байхыг зөвлөлөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *