17-18 насны иргэд бүлэглэн гар утас, 400 мянган төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл 2025 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Ингээд Samsung S-23 гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.