Сэлэнгэ Бодонсын легионер Демаркус Казинс манай улсад ирлээ
DENVER, CO - APRIL 07: DeMarcus Cousins #4 of the Denver Nuggets warms up before the game against the Memphis Grizzlies at Ball Arena on April 7, 2022 in Denver, Colorado. NOTE TO USER: User expressly acknowledges and agrees that, by downloading and or using this photograph, User is consenting to the terms and conditions of the Getty Images License Agreement. (Photo by Ethan Mito/Clarkson Creative/Getty Images)
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал тун сонирхолтой болж байна. Багуудын өрсөлдөөн, бүрэлдэхүүн, тоглолт, хөшигний ар дахь үйл явдал дүүрэн 30 дахь улирал өрнөж буй. Хоёр хоногийн дараа дээд лигийн плэй-оффын тоглолтууд эхэлнэ.
Плэй-оффын өмнөхөн Сэлэнгэ Бодонс багт NBA-д шуугиулж, явсан Демаркус Казинс нэгдэж байна.
Демаркус Казинсын хувьд 2018 онд ахиллын шөрмөсөө тасалж, түүнээс хойш хэзээ ч хуучин тоглож чадаагүй. Угтаа 2017-2018 оны улиралд NBA-д Казинс шиг төвийн тоглогч байгаагүй билээ. Одоогийн Йокич шиг тоглолт бүрт л трипл-дабл хийх нь холгүй, 40 оноог зовох зүйлгүй авдаг байв. Гэвч бэртлийн улмаас гайхалтай замнал нь удаан үргэлжлээгүй. Сүүлд Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Денвер Наггетс багуудад нэгдэж, аваргын төлөө өрсөлдсөн ч дутуудсан. Улмаар Азийг зорьж, Тайванийн Т1 лигт тоглосон түүхтэй.
Мөн өнгөрсөн намар мэргэжлийн 3х3 сагсан бөмбөгт дебютээ хийж, Хятадын багийн өмсгөлтэй олон улсын томоохон тэмцээнүүдэд тоглоод амжсан.
Харин Сэлэнгэ Бодонс баг энэ улирал тун онцгой байгаа. Тэд одоогоор хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна. Багтаа нэгтгэсэн легиорер тамирчид нь болох Ахмад, Силла нар ч ажлаа сайн хийж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн монгол тамирчдынх нь үр нөлөө үлэмж бий.
Учраа олж, аваргын төлөө өрсөлдөж буй Бодонс дээр Казинс ирнэ гэдэг тэднийг улам хүчирхэг болголоо. Казинсыг хамгаална гэдэг бусад багууд толгойны өвчин байх нь гарцаагүй. Гагцхүү Бодонс, Казинс хоёр хэр тохирох вэ гэдэг асуулт сонирхол татаж байна. Казинс өнгөрсөн жил Тайванийн лигт түрүүлж, хамаг шагналыг нь хуу хамсан айхтар үзүүлэлттэй Монголын лигт ирж байна.