Одоогоор УИХ-д хэдэн гишүүн байдаг вэ” гэж Зөвлөлдөх санал асуулгаар асууна
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат энэ сарын 26-ны өдрөөс орон даяар эхэлсэн.
Санал асуулгын 30 асуултыг тухайн санал асуулгад оролцох 1570 иргэн л мэдэх учиртай. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ил тод зарлахгүй нууцалж буй.
Бид олж авсан мэдээллийнхээ хүрээнд санал асуулгад орсон асуултуудыг цувралаар танилцуулж байна.
Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэх бөгөөд “БУСАД” гэсэн бүлэгт дараах асуултууд оржээ.
-Одоогоор УИХ-д хэдэн гишүүн байдаг вэ?
1) 51 2) 76 3) 89 4) 106 5) Мэдэхгүй
-Эцэст нь, таны талаар хэдэн асуулт асууя. Та Монгол Улсын улс төрийн болон нийтийн үйлхэргийг хэр сонирхдог вэ?
1) Огт сонирхдоггүй
2) Бараг сонирхдоггүй
3) Сонирхдог, сонирхдоггүйн дунд
4) Бага зэрэг сонирхдог
5) Их сонирхдог
6) Ямар нэг үзэл бодолгүй
-Та өөрийнхөө өнөөгийн эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
1) Бусдаас хамаагүй дээр
2) Бусдаа арай дээр
3) Бусдын адил
4) Бусдаас арай доогуур
5) Бусдаас хамаагуй доогуур
-Та сүүлийн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр зурагтаар мэдээ үзсэн бэ? Хэрэв зурагтаар ямар нэгэн мэдээ үзээгүй бол 0 гэж үзнэ.
-Та өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр нь өдөр тутмын сонин уншсан бэ? Хэрэв өдөр тутмын ямар нэгэн сонин уншаагүй бол 0 гэж үзнэ.
-Та өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр интернэтээс мэдээ уншсан бэ? Хэрэв интернэтээс ямар нэгэн мэдээ уншаагүй бол 0 гэж үзнэ.
-Та өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр улс төрийн болон олон нийтийн асуудлаар бусадтай харилцан ярилцсан бэ? Хэрэв ярилцаагуй бол 0 гэж үзнэ.
Та Улаанбаатар хотод Төрийн ордны их танхимд 2 дугаар сарын 14-наас 15-нд зохион байгуулагдах хоёр дахь шатны санал асуулгын судалгаанд оролцох боломжтой юу?
1) Тийм-1
2) Үгүй-2
3) Магадгүй, одоогоор шийдээгүй-3