Онлайнаар покер тоглоом тоглож 24 сая төгрөгөө залилуулсан хэрэг Баянгол дүүрэгт гарчээ

Сүүлийн үед иргэд цахим мөрийтэй тоглом тоглож, эд хөрөнгөө залилуулах тохиолдол цөөнгүй гарах болсон. Иймд хууль зөрчиж цахим мөрийтэй тоглоомыг өөр линкээр, VPN-ээр татан тоглож, тоглоом зохион байгуулж, зуучилж байвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг холбогдох төрийн байгууллагаас анхааруулж байгаа. Тэгвэл энэ сарын 05-06 /2025.03.05-06/ шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н нь онлайнаар покер тоглоом тоглож, 49 удаагийн гүйлгээгээр 24 сая төгрөгөө шилжүүлж залилуулсан хэрэг гарсан байна. Иймд иргэд та бүхний цахим мөрийтэй тоглоом тоглож өөрийн эд хөрөнгөө алдахгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.