“АТАР-4”-аяны хүрээнд тариалангийн салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгоно

0

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг энэ оны 2-р сарын 1-нээс эхлүүлж байгааг Засгийн газраас мэдэгдсэн. Уг аяны хүрээнд нийт 800 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд хөнгөлттэй зээл хэлбэрээр олгож, аяныг үр дүнд хүргэхэд зарцуулахаар болсон.

Өнгөрсөн онд ХАА-н салбарынх эдийн засаг 28.7% буюу хамгийн ихээр буурсан. Мөн тус салбарын гадаадын хөрөнгө оруулалт нийт ГШХО-ын 1%-ийг ч эзэлж чадахгүй байгаа. Тэгвэл 2028 он хүртэл хэрэгжүүлэх АТАР-4 аянд газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглана гэж байгаа. Мөн гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100%, таримал тэжээлийн 70%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлнэ гэх зорилт бий.

Тэгвэл уг аяны 800 тэрбум төгрөгийг арилжааны 10 банкаар хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Нэмээд энэ онд зээлийн хүүгийн дэмжлэг ₮52.8 тэрбумыг улсын төсвөөс, эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн 10%-ийг ЗГ-аас тус тус санхүүжүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *