Б. Батсүх: Халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүүхдээс өрхийн эрүүл мэндийн төвүүд асуумжаа маш сайн авах хэрэгтэй
Улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдгүүдийн талаар Халдварт Өвчин Судлалын
Үндэсний Төв(XӨСYT)-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б. Батсүх өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр “Улаанбурхан нь халдварт хамгийн өндөртэй өвчин. Халуурах, арьсаар толбон гүвдрүүт
тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг.
Өндөр халуурах, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, ханиалгах, нүд нуухтах, хоолой өвдөх
зэрэг шинжийн аль нэг нь байвал улаанбурхан
Энэ өвчнөөр батлагдаж, манайд эмчлүүлж буй хүүхдүүдийн нийтлэг шинж нь
• халуурах, тууралт гарах шинж 100 хувь илэрсэн
• 75 хувьд нь хоолой өвдөх,
• 63 хувьд нь ханиалгах, нүд улайх,
• 50 хувь нүд нуухтах,
• 38 хувь нус гоожих,
• суулгах, бөөлжих шинж тэмдэг 25 хувьд нь илэрч байна.
Дээрх шинж тэмдгүүд илэрч байвал өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд халдвар судлалын
асуумжаа маш сайн авах ёстой. Гадаадын улс оронд аялсан уу, Чингэлтэй дүүрэг, ЭХЭМҮТ-д
хэвтэн эмчлүүлсэн үү зэрэг асуумжаа сайн авах нь хамгийн чухал.
Мөн хүүхэд халуурч байна уу, амьсгалын замын бусад зовуурь байна уу гэдгийг
анхаарах, үзлэг хийхэд амны салст бүрхүүл улайж, тууралт байна уу гэдгийг харж,
тийм байвал тусгаарлан шинжилгээ авах шаардлагатай.
Эмчүүлж буй хүүхдүүдээс нэг нь уушгины хатгалгаа, суулгалтаар хүндэрч, эрчимт эмчилгээний
тасагт эмчлүүлээд биеийн байдал сайжирсан. Бусад хүүхдийн биеийн байдал анх ирснээсээ
дордоогүй” гэв.