Монгол компани дэлхийн брэнд Sealy-г Төв Азийн зах зээлд төлөөлнө

0

144 жилийн түүхт дэлхийн №1 өндөр зэрэглэлийн матрасс, ор, дагалдах хэрэглэлийн үйлдвэрлэгч АНУ-ын SEALY брэндийн үйл ажиллагааг Монгол улсад хариуцан ажилладаг Пи Жэй Брос ХХК нь SEALY INTERNATIONAL корпорацтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тус брэндийг Казакстан улсын зах зээлд болон цаашлаад Төв Азийн нэмэлт 4 улсад албан ёсоор төлөөлөн хариуцаж ажиллах тусгай эрх бүхий гэрээг 2-р сарын 26-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зурж байгууллаа. Өнгөрсөн 1-р сард АНУ-ын Лас-Вегас хотод болсон TEMPUR SEALY INTERNATIONAL корпорацын захирлуудын зөвлөлийн хурлаар тус шийдвэр эцэслэгдэж, улмаар гэрээг зурж баталгаажуулснаар Пи Жэй Брос ХХК нь дэлхийд салбартаа тэргүүлдэг №1 брэндийг өөрийн оронд болон гадаад орны зах зээлд цаашлаад тодорхой бүс нутагт давхар албан ёсоор хариуцан ажиллах гэж буй анхны Монгол компани болж байна.

TEMPUR SEALY INTERNATIONAL (Somnigroup NYSE:SGI) корпорац нь Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй дэлхийн хамгийн томд тооцогддог өндөр зэрэглэлийн матрасс, ор, дагалдах хэрэглэлийн үйлдвэрлэгч компани ба дэлхийн 5 тивийн 100 гаруй улсад, 71 үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж хамгийн чанартай бүтээгдэхүүн, үдэш бүрийн тав тухтай эрүүл нойрыг хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тэртээ 19-р зууны 1881 онд үүсгэн байгуулагдсан SEALY брэнд нь дэлхийн матрасс, ор, тавилгын салбарын №1 брэнд ба АНУ-ын тэргүүлэх нуруу-нугасны мэс заслын эмч, мэргэжилтнүүдийн тусгай судалгаанд үндэслэн хийгддэг учраас нурууны өвчнөөс сэргийлэхэд хамгийн сайнаараа дэлхийн зах зээлд танигдсан, эрүүл эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэмжигч брэнд юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордон–оос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн гэгддэг Дубай дахь 7-одтой Burj Al-Arab Jumeirah болон Four Seasons, Ritz-Carlton, St.Regis, Grand Hyatt, Sheraton, Marina Bay Sands зэрэг 5-одтой зочид буудлууд төдийгүй талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болж танигдсаар 11 жил болсон байна. Дэлхийн хаа нэгтээ 9-секунд тутамд нэг SEALY брэнд бүтээгдэхүүн худалдан авагчдадаа хүрдэг. Мөн өнгөрсөн 2-р сард тус корпорац нь АНУ-ын зах зээл дэх хамгийн том 2,300 гаруй салбартай матрасс, унтлагын өрөөний тавилгын тусгайлан борлуулагч сүлжээ болох Mattress Firm-ийг 5 тэрбум ам.доллараар худалдан авснаа зарласан нь дэлхийн тавилгын салбарын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн том DEAL болсон юм.

Пи Жэй Брос ХХК нь тэртээ 2013 оноос SEALY INTERNATIONAL корпорацтай хамтын ажиллагаагаа эхлүүлж 2014 оны 4-р сарын 13-ны өдөр тус брэндийн Монгол дахь анхны салбар SEALY GALLERY шоурүүм дэлгүүрийг Зайсан Скуэр худалдааны төвд нээж байсан билээ. Тус дэлгүүр нь тухайн үедээ Монголын зах зээл дэх хамгийн анхны тансаг болон өндөр зэрэглэлийн матрасс, орны тусгайлан чиглэсэн шоурүүм дэлгүүр болж нээгдэж байв. Өнгөрсөн 2024 онд SEALY MONGOLIA салбарын 10 жилийн ой тохиосон ба энэхүү ойгоо тохиолдуулан Пи Жэй Брос ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэр бүхий улсын хүүхдийн асрамжийн газарт 202.6 сая төгрөгийн үнэ бүхий хандивын ажлыг зохион байгуулж мөн 2024 оны Монгол улсын Гольфийн Аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан билээ. Цаашид ч гэсэн Пи Жэй Брос ХХК болон SEALY брэнд нь үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрдээ нийгмийн хариуцлагын ажлуудыг зохион байгуулах болон эрүүл мэндэд тустай хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хүргэх, эрч хүчтэй идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин ажиллах болно.

Showroom-1 SEALY GALLERY – Zaisan Square Center 3F: 7711-1190
Showroom-2 SEALY SELECT – Life Tower /SOYOL WELLNESS CENTER-н хойно/ 2F: 7711-1290
www.sealy.mn
www.facebook.com/SealyMongolia
www.facebook.com/PJinteriorsMongolia

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *