Судалгаа: 2050 он гэхэд насанд хүрэгчдийн тал, залуучууд, хүүхдүүдийн гуравны нэг нь илүүдэл жинтэй болно

0

2050 он гэхэд дэлхий даяар насанд хүрэгчдийн тал хувь, залуучууд болон хүүхдүүдийн гуравны нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байх бөгөөд энэ нь эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болно гэж “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд дурджээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас илүүдэл жинг биеийн өндөр, жингээр нь тооцдог биеийн жингийн индекс  25-аас дээш гарсан тохиолдолд таргалалттайд тооцогддог. Одоогоор 25 болон түүнээс дээш насны 2.11 тэрбум насанд хүрэгчид, 5-24 хүртэлх насны 493 сая хүүхэд, залуучууд илүүдэл жинтэй буюу таргалалттай байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь 1990 онд 731 сая насанд хүрэгчид, 198 сая залуучууд байснаас  мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. 2050 он гэхэд 25 болон түүнээс дээш насны насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь (3.8 тэрбум), хүүхэд залуучуудын гуравны нэг орчим нь (746 сая) илүүдэл жинтэй, таргалалттай байж болзошгүйг тус тайланд анхааруулжээ.Вашингтоны их сургуулийн профессор Эммануэла Гакиду “Дэлхийд илүүдэл жин, таргалалт урьд өмнө байгаагүй тахал болж буй нь эмгэнэл бөгөөд нийгмийн томоохон бүтэлгүйтэл юм” гэжээ. Судалгаанаас харахад илүүдэл жинтэй буюу таргалалттай насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь Хятад (402 сая), Энэтхэг (180 сая), АНУ (172 сая), Бразил (88 сая), Орос (71 сая), Мексик (58 сая), Индонез (52 сая), Египет (41 сая) гэсэн найман улсад төвлөрсөн байна. Мөн уг тайланд хүүхэд залуучуудын дундах таргалалт эрс буюу 121 хувиар нэмэгдэж, 2050 он гэхэд энэ тоо 360 саяд хүрэх төлөвтэй байна. Дэлхий даяар хүүхдүүд өмнөх үеийнхээс илүү хурдан жин нэмж, таргалалт эрчимтэй нэмэгдэж байгааг анхааруулжээ. Энэ хандлага нь залуу насанд хүрэгчдийг 2-р хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.Эх сурвалж: https://www.rt.com/news/613767-global-obesity-rate-surge/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *