П.Наранбаяр: Хотхонуудад бага сургууль байгуулна

0
2aa84c907fc3c8f1d17a335df4367f73

Боловсролын сайд П.Наранбаяр бага сургуулийн концепцтой холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр “Могой жилийн эхэнд бид Боловсролын яаманд хотхоны бага сургуулийн концепцыг боловсруулж байна. Өнөөдөр хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод хотхонд хамгийн их байна. Мөн гэр хороолол дунд байна. Эдгээрт зориулсан бага сургууль буюу 1-5 дугаар ангийн бага сургууль байх юм. Нэгдүгээрт, хүүхэд хотхондоо буюу ямар нэгэн зам гарах шаардлагагүйгээр амьдарч буй орчиндоо бага сургуулийн боловсролыг эзэмших боломжийг бий бий болгоё гэж буй юм. Энэ нь төр, хувийн хэвшилд суурилж хийгдэх болно” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *