Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, хэргийг гуравдугаар сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр товлосон байна.
Эргэн сануулахад, хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг.
Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгсөн юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байдаг. Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.