Газрын тосны үнэ сүүлийн 6 сарын доод түвшинд ойртлоо

Брент төрлийн газрын тос баррель нь 70 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Газрын тосны импортоор тэргүүлэгч БНХАУ-д инфляц сүүлийн 13 сард анх удаа 0 хувийн түвшнээс доошилсноор газрын тосны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшинд ойртлоо. Ийнхүү БНХАУ-д дефляцын дарамт улам нэмэгдсэнээр газрын тосны эрэлт буурах эрсдэл нэмэгдэж байгаа юм.
Тухайлбал брент төрлийн газрын тос баррель нь 70 ам.доллар орчимд арилжаалагдаж байгаа бол WTI төрлийн газрын тос баррель нь 67 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
БНХАУ-ын макро эдийн засгийн тааруу үзүүлэлтүүдээс гадна хэд хэдэн хүчин зүйл газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж байгаа аж. Тухайлбал: олон улсын хэмжээнд өрнөж буй “худалдааны дайн” болон OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа зэрэг нь нөлөөлж байна.