Эдийн засагч Н.Энхбаяр: Нүүрс худалдан авагч ганц улс маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс гэдгийг манайхан ойлгохгүй байна

0
59784-1000-600.2

Экспортын орлого, экспортлогч компаниудын төсөвт төлсөн татвараар нь тооцоод үзвэл 1 тонн нүүрснээс олсон үр ашиг хамгийн өндөр байсан он бол 2022 он. Гэтэл түүнээс хойш буурчихсан байна. Манайхан биет хэмжээний тухай л яриад байгаа. Үр ашгийг огт анзаараагүй. Гадаад худалдаанд биед биет хэмжээнээс илүү нэг тонныг илүү үнэ цэнэтэй экспортлох тухай бодлого л хэрэгтэй. Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд саяхан хэллээ. “Дараагийн гурван жилийн төмөр замын холболт хийх хүртэл одоогийн тээврийн хүчин чадал үүнээс илүү нэмэгдэх боломжгүй” гээд. Тэгэхээр 83-85 сая тонноос илүүг ойрын гурван жилд төсөөлөх хэрэггүй юм байна. Өндөр төсөөлсөн ч гэсэн үнэ өсөхгүй. Бид биет хэмжээгээ өсгөх тусам үнэ унаж байна. Худалдан авагч маань ганцхан зах зээл. Нөгөө талдаа их андуураад байгаа зүйл бол худалдан авагч тал маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс шүү дээ. Энийг огт ойлгохгүй байна.

Түүхий эдийн бирж сонсоход гоё юм шиг боловч худалдан авч байгаа улс маань түүнд өрсөлдөөнийг бий болгохгүй. Энэ бол зах зээлийн эдийн засаг биш. Тиймээс сүүлийн жилүүдэд биржийн арилжаанууд багасаад оролцогч нь ч багасч байгаа нь тодорхой зүйл. Тэгэхээр бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улсад өрсөлдөөнөөр үнэ худалдана гэдэг бол фантастик зүйл. Нөгөө талаар би удаа дараа анхааруулсаар ирсэн зүйл бол ОХУ-ын нүүрсний экспортын хүчин чадал нь сүүлийн гурван жилийн хугацаанд сайн нэмэгдэж байна. Гэтэл эсрэгээрээ манайх буурч байна. Өнгөрсөн онд ОХУ БНХАУ-д 94 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Одоо шинэ төмөр зам нь ашиглалтад ороод буцаад өсөлт рүүгээ явж байна. Бид өнгөрсөн онд ОХУ-ын экспорт руу нэлээн дөхсөн. Гэхдээ дэд бүтцийн хоцрогдлоос болоод дахиад экспортоороо хоцорно. Үүнээс хамаараад валютын ханш савлах нөхцлийг бүрдүүлээд байна.

эх сурвалж: bloomberg TV mogolia

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *