Түргэний жолооч, эмч, өвчтөн ослоор нас баржээ

Түргэний жолооч,эмч,өвчтөн нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад
“Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Төв аймаг Өндөрширээт сум “Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь жолоодож яваад Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барч, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэв.