Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын алба хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

0
0.011492001741764342

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагч нарт танхим болон цахимаар “Авлигын тухай ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөл” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтад оролцогчдод Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалт, мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай холбогдуулан иргэдээс гаргасан гомдол, Шударга байдлын 2024 оны үнэлгээний талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун танилцуулж, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө өглөө.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.

iaac

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *