Н.Учрал: Төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй

0
учрал

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Олон улсын нөхцөл байдал хүндэрч, худалдааны саад бэрхшээлээс үүдэн үнийн өсөлт, инфляци эрчимжиж байна. Энэ хямралыг даван туулахын тулд иргэдийнхээ нуруунд нэмэлт ачаа үүрүүлэхгүй байхын тулд Засгийн газраас

– Төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй

– Орон нутгийн бүх шатны татвар, хураамжийн хувь хэмжээг өсгөхгүй

– Иргэдийн амьжиргаанд дарамт учруулахгүй байх бодлогыг тууштай баримталж ажиллах чиглэлийг яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *