АТГ-аас Л.Наранбаатарын ажлын байр, гэрт нь хоёр дахь өдрөө нэгжлэг үргэлжилж байна
АТГ-аас өчигдөр /2023.04.17/ Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хоёр дахь өдрөө нэгжлэг үргэлжилж байна.
Одоогоор түүнийг ямар үндэслэлээр шалгасан нь тодорхойгүй байна.
Энэ талаар Л.Наранбаатар “Шалгалт үргэлжилж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Би энэ шалгалтыг явуулж байгаад харин ч дэмжиж байна. Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч болгон гүтгэсэн. Одоо харин авлигачин болгохоор улайрч байна. Надад хийсэн буруу зүйл байхгүй учраас санаа зовох зүйлгүй байна” гэв.