100 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГТ БИЧИЛ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Жендэрийн үндэсний хороо нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албаны болоод олон нийтийн жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд 2022-2023 онд жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл (ЖСХ/ГБХ)-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах чиглэлээр 51 сургагч багшийг бэлтгээд байна.
Энэхүү үйл ажиллагааг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслөөс дэмжин ажиллаж байна.
51 сургагч багш нь нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудаас хамрагдсан бөгөөд 5 өдөр буюу 40 цагийн 5 модуль хичээлээр бэлтгэгдэж, сургагч багшийн гэрчилгээ авсан болно. Дээрх багш нарын сургалтаар олж авсан онолын болон практик мэдлэг, мэдээллийг шинэлэг, хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, үр дүнд суурилсан олон талт нөлөөллийн ажил зохион байгуулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий бичил төслийн уралдааныг зарласнаас 24 багш төслөө ирүүлж, 10 багш /байгууллагаараа/-ийн төсөл шалгарлаа. Үүнд:
📌1.“Монголын Эрэгтэйчүүдийн холбоо” ТББ
/сургагч багш: М.Амартунгалаг /
📌2.“Эрчүүд гэр бүл хүүхэд хөгжлийн нийгэмлэг” ТББ
/сургагч багш: Д.Эрдэнэцогт/
📌3.“Хөгжлийн төлөөх монгол эрчүүд” ТББ
/сургагч багш: С.Амарсанаа/
📌4.“Цэцэн цэцэрхүй” ТББ
/сургагч багш: О.Өлзийбаяр/
📌5.Сургагч багш Ж.Зориг
📌6.“Монголын эрэгтэйчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг” ТББ
/сургагч багш: Ж.Цогтсугар/
📌7.Сургагч багш Т.Түвшинжаргал
📌8.“Аз жаргал клуб” ТББ
/сургагч багш: Д.Ганзориг/
📌9.“Мөрөөдөл дүүрэн залуус” ТББ
/сургагч багш: Ж.Бат-Өлзий/
📌10.Дундговь аймгийн сургалт судалгааны хүрээлэн ТТБ
/сургагч багш: Э.Мөнхжаргал/
Дээрх байгууллагуудыг Жендэрийн үндэсний хорооны ажлын алба болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж шалгаруулсан болно. Тэтгэлгийг гардуулах үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др Халид Шарифи нар оролцлоо.
Сургагч багш нар нь 45 хоногийн хугацаанд эрэгтэйчүүдийн жендэр, хүний эрх, ЖСХ-ийн талаарх зөв ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн бүхий л түвшинд, бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийг үр дүнтэйгээр татан оролцуулах, эрэгтэйчүүдэд хүрч нөлөөлөх сайн туршлагыг бий болгох олон талт ажлыг зохион байгуулж ажиллах юм.