“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

0

ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3-р сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК

Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, ХААН Банкны Сөүл оффисын 1 давхар, ХААН театр

Хурал болох өдөр, цаг: 2025 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)

Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 4-р сарын 4-ний өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1. Танилцуулах асуудал:

“ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
“ПрайсуотерхаусКуперс аудит” ХХК-ийн “Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-гийн дүгнэлтийн танилцуулга.
2. Хэлэлцэх асуудал:

“ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга, 2025 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж батлах.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
“ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга;
ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийн танилцуулга;
“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төсөл;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.
Хувьцаа эзэмшигч та 2025 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгэнд хандан эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 86588877; 99007781 цахим шуудан investor_relations@khanbank.com.
Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан, эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдэд хандан, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-оор дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 4-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.

“ХААН Банк” ХК

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *