Монгол эрчүүдийн талаарх тоон баримт

0

Нийт хүн амын 49,3 хувь нь эрэгтэйчүүд

Монгол улсын нийт хүн амыг жендерийн байдлаар нь ангилсан статистик мэдээллээс үзвэл хүн амын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд хүн амын 49,3 хувь нь эрэгтэйчүүд байна.

Шийдвэр гаргах түвшинд эрчүүд давамгайлдаг

Монгол улсын эрэгтэйчүүдийн нийгэм, улс төрд эзлэх түвшнийг гаргасан судалгаанд барилга, уул уурайн салбараас бусад салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг бөгөөд харин шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн эзлэх байр суурь илүү өндөр түвшинд байна. Тухайлбал УИХ-ын 76 гишүүний 89,9 хувь нь эрэгтэй хүн байна.

-Дундаж өндөр 168 см, жин нь 67 кг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монголын судлаачидтай 2006 онд хийсэн судалгаагаар Монгол эрэгтэйн дундаж өндөр 168 см, дундаж жин нь 67.7 кг байна. Энэ нь дэлхийн улс орнуудаас сүүлээсээ 26 дугаарт жагсах үзүүлэлт юм. Монголтой ойр байдаг Өмнөд Солонгосын эрчүүдийн дундаж өндөр 173.7 см байгаа бол Хятадынх 167 см байна.

-Богино насалдаг

Мэдээллээс харахад Монгол эрчүүд улсын дунджаас бараг дөрвөн насаар богино насалдаг. Харин Монгол эмэгтэйчүүд улсын дунджаас урт насалдаг ажээ.

Монгол эрчүүд дунджаар 26 настайдаа гэрлэдэг

2011 оны судалгаанаас харахад Монгол эрчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26.2 байна. Энэ нь эмэгтэйчүүдийнхээс хоёр насаар ах үзүүлэлт юм.Ерөнхийд нь авч үзвэл Монгол залуус 20-29 насандээ гэрлэлтээ бүртгүүлэх нь хамгийн түгээмэл үзэгдэл.

-10.8 хувь нь архинаас хамааралтай

ДЭМБ-аас 2010 онд гаргасан судалгаагаар 15-аас дээш насны нэг Монгол эрэгтэйд жилдээ 20.8 литр архи ногдож байна. Харин нийт эрчүүдийн 10.8 хувь нь архинаас хамааралтай болсон тухай харамсалтай тоо энэ судалгааны үр дүнд гарчээ.

Зам тээврийн ослоор нас барах магадлал өндөр

Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2.8 дахин их байна.

Түүнчлэн 50-59 насны эрэгтэйчүүдийн дийлэнх нь цэргийн алба хаажээ

Мөн Монгол эрчүүдийн 65 хувь нь хотод амьдардаг бол 35 хувь нь хөдөө амьдардаг аж. Түүнчлэн  эрэгтэйчүүдийн 46 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн сонирхолтой дүн гарсан байна.

Монгол эрчүүдийн дээд боловсрол эзэмших байдал тун бага

1,562.4 мянган эрэгтэйчүүдийн 15 хувь нь дээд боловсролтой бөгөөд нийт өрхүүдийн эрэгтэй юм чинь яахав, эмэгтэй хүн хэцүү дээд боловсрол эзэмшүүлье гэсэн хандлага нь эрчүүдийн боловсролын түвшин доогуур хувьтай байхад нөлөөлсөн гэх судалгааны дүн байна.

Монгол эрчүүд сард дунджаар 1,148.7 мянган төгрөгийн орлоготой

Өдгөө 652,7 мянган эрэгтэй ажил хөдөлмөр хийж байгаа гэсэн дүн мэдээ байна.

Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн 1,3 хувь нь өрх толгойлж амьдарч байна

Өнөөдөр Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн 1,3 хувь нь өрх толгойлж амьдарч байгаа буюу эхнэрээсээ салсан, эхнэр нь нас барсан байдалтай амьдардаг.

Монгол эрчүүд дунджаар 26 настайдаа гэрлэдэг

2011 оны судалгаанаас харахад Монгол эрчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26.2 байна. Энэ нь эмэгтэйчүүдийнхээс хоёр насаар ах үзүүлэлт юм.Ерөнхийд нь авч үзвэл Монгол залуус 20-29 насандээ гэрлэлтээ бүртгүүлэх нь хамгийн түгээмэл үзэгдэл.

-10.8 хувь нь архинаас хамааралтай

ДЭМБ-аас 2010 онд гаргасан судалгаагаар 15-аас дээш насны нэг Монгол эрэгтэйд жилдээ 20.8 литр архи ногдож байна. Харин нийт эрчүүдийн 10.8 хувь нь архинаас хамааралтай болсон тухай харамсалтай тоо энэ судалгааны үр дүнд гарчээ.

Зам тээврийн ослоор нас барах магадлал өндөр

Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2.8 дахин их байна.

Түүнчлэн 50-59 насны эрэгтэйчүүдийн дийлэнх нь цэргийн алба хаажээ

Мөн Монгол эрчүүдийн 65 хувь нь хотод амьдардаг бол 35 хувь нь хөдөө амьдардаг аж. Түүнчлэн  эрэгтэйчүүдийн 46 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн сонирхолтой дүн гарсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *