Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно

0
менингокк

Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулах үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагуудад хийгдэж байгаа аж. 

Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Улаан бурхны эсрэг вакцин

  • Энэ нь улаан бурхан өвчнөөс урьдилан сэргийлнэ.
  • Хийх арга: Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарьна.
  • Вакцины товлол:
  • • 1-р тун 9 сартайд
  • • 2-р тун 2 настайд

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *