ТББХ-оос Д.Цогтбаатар гишүүний асуудлаар Дээд шүүх рүү албан бичиг явуулжээ

0
image-76d7fc46-0769-4aea-b715-c3034cb5efc0

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ ямар нэгэн шийдвэр гаргахгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй олон сар өнгөрөөд байна.Уг нь УИХ шүүхийн шийдвэрийг хүлээн авч, албан бичгээр шийдвэр гаргах зохицуулалттай. Гэсэн хэдий ч УИХ нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, эхлээд “албажиж ирээгүй байна” гэсэн шалтгаан хэлж байсан бол шийдвэр албажиж ирээд сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар байна. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бий. Үүнд УИХ-ын гишүүн шүүхээс ял шийтгэл авсан бол эгүүлэн татна гэж заасан билээ.Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулжээ. Улсын дээд шүүхээс хариу ирсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус асуудлыг УИХ-д танилцуулна гэлээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Хуульд порцетур бүрэн заагдаагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнтэй холбоотой шийдвэр гарсан бол үүнийг Дээд шүүх УИХ руу явуулна гэсэн заалт байхгүй. УИХ шийдвэрийг татаж авна гэсэн заалт ч байхгүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд энэ асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа манай байнгын хороо хуралдах эрхтэй болно. Хуралдахдаа мэдээж шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй, танилцуулна. Ингээд хуулийн дагаа УИХ-ын нэгдсэн хуралдаанд мөн оруулж, танилцуулна” гэсэн юм.УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална гэж заасан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *