“М-Си-Эс” группийн З.Төрмандахтай хамт анх саатуулагдсан Н.Ганболд, С.Жамъянтөгс нарыг суллаж, хилээр гарахыг нь хоригложээ

0

“Энержи ресурс” компанийн толгой компани болох “М-Си-Эс” группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга гэх З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны /2025.02.18/ өдөр “Japan Town” хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилан саатуулж, улмаар түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилээр гарахыг нь хориглоод буй. 

Тэгвэл З.Төрмандахтай хамт саатуулагдсан нэр бүхий хүмүүсийг суллаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн байна. Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас “М-Си-Эс” группийн охин компани болох “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж.

Уг саналыг шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч, Н.Ганболд, С.Жамъянтөгс нарыг энэ сарын 14-ний /2025.03.14/ өдөр суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *