Баабар: Гадаадын хөрөнгө оруулагчид “Булаалгая дээрэмдүүлье зодуулъя, хөөгдөе гээд л “яаралтай” давхиад ирдэг тэнэгүүд үү, тэд?”

0

Монгол улсын валютын нөөц багасч, төсвийн орлого бүрдүүлэлт өмнөх жилээсээ 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, зарлага нь 1 их наяд гаруй төгрөгөөр нэмэгдсэн. Энэ үйл явц цаашдаа ч үргэлжлэх магадлалтай байгааг эдийн засагчид анхааруулж, төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэйг сануулж байна. Гэвч Засгийн газрын зүгээс төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй байгаа хэмээж, гадаадын хөрөнгө оруулалтыг яаралтай татаж, валютын нөөцөө нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өгөөд байгаа. Уг асуудалтай холбогдуулан нийтлэлч Баабар ийнхүү шүүмжилжээ.

Нийтлэлч Баабар: “Гадаадын хөрөнгө оруулалт яаралтай татна гэхээрээ яадаг юм бэ? Тэднийг булаасан дээрэмдсэн хөөсөн, дуусчихаар нь дотоодынхноо дээрэмдэж булааж эхэлсэн. Ийм оронд “яаралтай татагдах” уу? Булаалгая дээрэмдүүлье зодуулъя, хөөгдөе гээд л “яаралтай” давхиад ирдэг тэнэгүүд үү, тэд?

2011 оноос гадаадад гарсан оолон залуус нутаг руугаа цувсан. Оюутолгой ашиглалтанд ороод, гадаадын хөрөнгө оруулалт шавчихсан байлаа. Эдийн засаг хурдтай хөгжин ДНБ өсөлт 17 гаруй хувьтай, цалин сараар нэмэгдэж байв. Цадаж амжаагүй байтал төр засаг ГХО хөөж Оюутолгой хаагдав. Эдийн засаг эгшин зуур унаж, ирсэн залуус ой нь гутан эргээд яваад өгсөн. Төрийг хорлон сүтгэгчид ингэж эзэлсэн дээ. Тэрнээс хойш өөдлөөгүй. Энийг одоо ч ойлгосон эрх мэдэлтэн алга.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *