Хүнс комплекс 4 жил тогтвортой ажилласан жолооч нартаа байгууллагын машинаа шилжүүлэн өглөө

Хүнс группийн Хүнс комплекс ХХК нь ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тогтвортой ажилласан ажилчдаа үе шаттайгаар урамшуулах олон хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ жилийн хувьд байгууллагадаа өөрийн хувь нэмрийг оруулсан Борлуулалтын газрын түгээлтийн жолооч Н.Өсөхбаяр, Э.Түвшинзаяа нар нь байгууллагын эзэмшилд харьяалагдаж байсан автомашиныг хувьд шилжүүлэн хүлээн авах шалгуурыг хангасан анхны эзэд болж баярт үйл явдлаа хамт олонтойгоо хуваалцлаа.
Өөрөөр хэлбэл тухайн ажлын байрандаа 4 жил тогтвортой ажиллахаас гадна гэрээ хийж хүлээн авсан техник, хэрэгслээ өөрийн өмч болгох боломжтой энгийн нөхцөлтэй тус хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
33 жилийн хугацаанд өөрсдийн түүхийг хамтдаа бичилцэж, хувь нэмрээ оруулсан бүх хамтрагчид, АЖИЛТАН бүрдээ баярлалаа.


