Монголын хоккейн лигийн 2024-2025 оны шилдгүүд тодорлоо

0

Монголын Хоккейн холбооны 2024-2025 оны лигийн АШТ-ий шигшээ тоглолтын энэ сарын 15-ны өдөр болж өндөрлөлөө. Хоккейн лигийн хүрэл медалийн төлөө “Хангарьд”-“Шарын гол” багууд өрсөлдөж, “Хангарьд” баг өрсөлдөгчөө 14-4 онооны харьцаагаар буулган авснаар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Харин аваргын төлөө “Бурхантын бухнууд” баг “Степпе-Монстерс” багтай өрсөлдөн 11-7 онооны харьцаагаар хожиж, Монголын Хоккейн холбооны 2024-205 оны Лигийн аварга багаар тодорлоо. Тэд ийн аваргаа хамгаалан хошой алтан медальтай болж байна.

“Бурхантын бухнууд” баг лигийн аварга багаар хоёр дахь удаагаа тодорлоо 

Мөнгөн медалийг “Степпе-Монстерс” баг зүүлээ.

Тэмцээний шилдэг тоглогчийн нэрсийг танилцуулъя:

  • Тэгш тоглогч “Хангарьд” багийн 98 дугаартай тоглогч Б.Билгүүн,
  • Шилдэг хамгаалагч “Степпе-Монстерс” багийн 71 дугаартай тоглогч У.Нямдаваа
  • Шилдэг хаалгач “Бурхантын бухнууд” багийн 01 дугаартай багийн 1-р хаалгач Б.Содбилэг
  • Шилдэг довтлогч “Бурхантын бухнууд” 77 дугаартай довтлогч, легионер тоглогч Андрей Шмагин нар тус тус шалгарлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *