УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа

0
957c2f1cee1e4c368311431999cb6a5d

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр (2025.03.18) Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекстан Улсад хийсэн айлчлалаар хийсэн хэлэлцээрүүдийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *