Прокурорт шилжүүлээд байсан УБЕГ-ын дарга асан Д.Дэлгэрсайханд холбогдох хэрэгт дахин шинжээч томилохоор болжээ

0

Ажлын байрандаа архидан согтуурч бусдын биед “хүндэвтэр гэмтэл” учруулсан УБЕГ-ын дарга асан Д.Дэлгэрсайханд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл Д.Дэлгэрсайханд холбогдох хэрэгт дахин шинжээч томилохоор болж, хэргийг прокуророос цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн байна. Энэ дагуу өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайхан нь тус албан тушаалыг хашиж байхдаа буюу арваннэгдүгээр сарын 09-ний /2024.11.09/ өдөр ажлын байран дээрээ архидан согтуурч бусдын биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, үүнтэй холбоотойгоор Д.Дэлгэрсайханыг Засгийн газрын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр /2024.11.13/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *