“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+)” төслийн танилцуулах арга хэмжээ боллоо

2025 оны 3-р сарын 17-ний өдөр, “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+)” төслийн танилцуулах арга хэмжээ Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа. STREAM+ төсөл нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой туршлагыг сурталчлах, өртгийн сүлжээг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролыг сайжруулах, ногоон технологийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх, экосистем, биологийн олон янз байдлыг бэхжүүлж, улмаар ирээдүй хойч үеийн тогтвортой байдлыг хангахад чиглэх юм. Төслийн бүхий л үйл ажиллагаа тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй, гамшгийн эрсдэлийн удирдлага, жендерийн мэдрэмжтэй хандлагыг тусгасан байх юм.
Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Хамтын ажиллах санамж бичигт 2022 онд гарын үсэг зурснаар эхэлжээ. STREAM+ төсөл нь Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн үргэлжлэл 2-р дугаар шат бөгөөд Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санаачлан санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) хамтран хэрэгжүүлнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд эхлүүлж– Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нар тус үйл ажиллагааг нээн үг хэлж, төслийн давуу тал, цаашдын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.


