Ухаалаг гар утасны импорт 10.8 сая ам.доллароор өсжээ

0

Манай улс энэ оны эхний хоёр сард 1.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гадаадаас
импортоор авсан байна.
Импорт өнгөрсөн оны мөн үеэс 115.7 сая ам.доллароор ийнхүү нэмэгдэхэд суудлын автомашины
импорт 49.8 сая ам.доллар, дизелийн түлшнийх 45 сая ам.доллароор өссөн нь голлон
нөлөөлжээ.
Түүнчлэн ухаалаг утасны импорт 10.8 сая ам.доллароор өссөнийг Үндэсний Статистикийн
Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

2025 оны. эхний хоёр сарын байдлаар импортын дунд БНХАУ 30.8%, ОХУ 28.9%, Япон 14.1%, АНУ 5.8%, БНСУ 3.4%, ХБНГУ 3.2%-ийг эзэллээ.
ОХУ-аас импортолсон барааны 77% нь нефтийн бүтээгдэхүүн байгаа бол Япон улсаас
импортолсон барааны 84.1% нь суудлын автомашин байна.
Харин экспортын тухайд манай улс энэ оны эхний хоёр сард 2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 177.5 сая ам.доллар буюу 8.1%-аар
буурсан дүн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *