YCX: Төсвийн тэнцэл энэ оны эхний хоёр сард 565.8 тэрбум төгрөгийн АЛДАГДАЛТАЙ гарсан

2025 оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний Статистикийн
Хороо(YCX)-ноос танилцууллаа.
Дурдсан хугацааны төсвийн тэнцлийн талаар ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга
Г.Мөнх-Оргил “Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр
сард 4.1 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.9 хувиар буурсан. Меөн тэнцвэржүүлсэн
орлого, тусламжийн хэмжээ 4 их наяд төгрөг болж, 21.1 хувиар буурлаа.
Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 4.6 их наяд төгрөгт хүрч, 22.1 хувиар нэмэгдэж, тэнцэл
56,5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа” гэв.
Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс буурахад орлогын албан татвар 592 тэрбум, НЕАТ 120
тэрбум, АМНАТ-ын орлого 542 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин зарлага, цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 830 тэрбум төгрөгөөр өсөхөд бараа
үйлчилгээний зардал 348 тэрбум, тэр дундаа цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал 283
тэрбум буюу 40 хувь, урсгал шилжүүлэг 508 тэрбум буюу 33 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Сангийн Яамнаас нүүрсний үнийн уналттай холбоотойгоор төсвийн орлого буурч байгаа ч
тодотгох хэмжээний асуудал үүсээгүй гэдгийг удаа дараа хэлж буй.
Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 12-нд “Төсвийн тухай хуулийн 34.1.2.
урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж,
нэгдсэн төсвийн алдагдал Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий гурван хувиар нэмэгдэх
тохиолдолд төсвийн тодотгол хийх нөхцөл үүснэ гэдэг.
Манай улсын ДНБ 95 их наяд төгрөг. Үүний гурван хувь гэхээр ойролцоогоор гурван их наяд
төгрөг. Харин орлого гурван их наядаар тасрах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй. Иймээс
дөнгөж гуравдугаар сар болж байхад тодотгол ярих нь хэтэрхий эртэднэ” хэмээж байв.
Харин Монголын Банкны Холбооноос түүхий эдийн үнэ таатай үед төсвийн орлогыг өөдрөгөөр
төсөөлж, зардлыг өндөрсгөснөөр өр үүсэхээс аргагүй нөхцөлд хүргэж буйг шүүмжилсэн юм.