Автобусны жолооч Э.Бат-Орших, Н.Төрбат нарыг “хэл ам” хийсэн хэмээн “ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР” АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ

0

Одоогоос нэг жилийн өмнө нийтийн тээврийн жолооч нарын дуу хоолой болж явсан “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших, ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат  нар үндэслэлгүйгээр ажлаасаа халагджээ.

Эргэн сануулбал, Тэд нийтийн тээврийн жолооч нарын дуу хоолой болж тэдний цалинг 1000 долларт хүргэх шаардлагыг Холбогдох байгууллагуудад хүргүүлж явсан удаатай. Тодруулбал, тус шаардлагад нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох. Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцох,

Гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага хүргүүлсэн байдаг.

Улмаар жолоочдын цалин 3.5 сая төгрөгт хүрч эдгээр нөхцөл боломж бүрдсэн юм.

Гэтэл жолооч Э.Бат-Орших, ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат нарыг хэл ам хийсэн нэрийдлээр үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн аж.

Одоогоор ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат  нь эл хэргээ шүүхээр хэлэлцүүлж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *