“П.Батчулуун эмчийн бие маш муу, зүрхний үйл ажиллагаа нь 33-хан хувьтай байна”

0

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат мэдээлэл хийж байна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хүний эрүүл мэндийн төлөө ажилласан эгэл жирийн эмч  Хорих 461-р анги руу хүргэгдсэн юм. 

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн, Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие болон сэтгэл санаа маш хүнд байгаа. Суурь өвчин ихтэй.

Бид санаж байна. 2013 онд Донорын хуулийн төслийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх 16 минут бүрэн зогссон. Эмнэлэгт байсан тулдаа сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийснээр зүрх эргэж ажилласан. Зүрх зогссонтой холбоотойгоор тэр үеэс хойш таван удаа зүрхийг тэжээдэг гол титэм судсанд тэлэгч тавиулсан.  

Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчийг өршөөгөөсэй гэж хүсэж байна. 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хамгийн сүүлд өнгөрсөн 2-р сард тав дахь удаагаа стент тавиулсан. Мөн чихрийн шижин өвчтэй. Өнөөдрийн байдлаар зүрхний үйл ажиллагаа 33-хан хувьтай, зүрх хэзээ зогсох болох эрсдэлтэй гэсэн ангилалд орсон. Бие нь ийм хүнд байгаа учир цаашид хууль шүүхийн энэ маргаан, дарамтыг давж гарна гэдэг хүнд гэдгийг эмч хүний хувьд хэлэх ёстой. 

Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчийг өршөөгөөсэй гэж хүсэж байна. 

Тухайн хүн эргэж амьдрах боломжгүй болсон хүний ар гэр, ах дүүсийн сэтгэл санаа ямар хүнд байх вэ. Яг тэр үед нь уулзаж, учрыг тайлбарлаж “Амьгүй донор болгож, бусад хүмүүст буян болооч” гэж хүсэлт тавих хэцүү албыг П.Батчулуун эмч удирдаж ажилладаг. Батчулуун эмч энэ үүргийг гүйцэтгэж, ажлаа хийж яваад эрүүгийн хэрэгт татагдаад байна. Батчулуун эмч хууль, журмынхаа дагуу ажилласан гэдгийг багийн хувьд баталж хэлмээр байна. 


Э.ГАНБАТ: БИД УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАНА

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат, Монгол Улсад аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх явц гурван шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх зохицуулалттай. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтнй хандаж байна. Гэхдээ үйлчлүүлэгчийн болон өмгөөлөгч нарын хууль хэрэглээний байр суурийн хүрээнд бид Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Дээд шүүх гомдол бүрийг танхимаар авч хэлэлцэн шийдвэрлэх үүрэггүй.

Харин дараах тохиолдолд авч хэлэлцэх эрх зүйн магадлал байна гэж харж байна. Тэр нь юу вэ гэхээр, Эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргаанаар гомдол гаргасан байвал Улсын дээд шүүхээр авч хэлэлцэх хуулийн зохицуулалттай.

Монгол Улсын Эрүүгийн хуульд 2002 онд “Хүний эд, эрхтэнийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэж үзнэ” гэж тусгасан. Тэрнээс хойш 22 жилд Монголын шүүхийн практикт ийм хэрэг маргаан нэг ч шийдвэрлэгдээгүй. Тийм учраас Дээд шүүхээс энэ асуудлыг авч хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэнэ. Түүнээс хойш ижил төрлийн хэрэг маргааныг ингэж шийдвэрлэнэ гэсэн Шүүхийн практик тогтоно.

Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүй болон шинжлэх ухааны үндэстэйгээр авч хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж итгэж байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *