Түрээсийн скүүтерийг дурын байршилд орхихыг хоригложээ

0

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор түрээсийн унадаг дугуй болон скүүтерийн үйлчилгээ эхлээд буй. 2023 оноос Улаанбаатарт нэвтэрсэн түрээсийн хэрэгслийн үйлчилгээ түгжрэлтэй үед нийслэлийнхэнд ихэд тус болдог. Гэхдээ аюулгүй байдал талаас авч үзвэл зориулалтын зорчих зам талбай байхгүйгээс олон хүн эрүүл мэнд, амь насаараа эрсдэлд орж, унадаг дугуй, скүүтертэй хөдөлгөөнд оролцдог. Мөн нөгөө талдаа соёлгүй иргэдийн балгаар түрээсийн унадаг дугуй, скүүтер нийтийн эзэмшлийн зам талбайд эмх замбараагүй хөглөрдөг нь үнэн.

Тиймээс энэ жил холбогдох албаныхан хуралдаж, унадаг дугуй, скүүтерийг нийтийн эзэмшлийн зам талбай дээр дур мэдэн байршуулж орхихыг хориглосон байна. Ингэхдээ зориулалтын зогсоолд зөвхөн байршуулах болж.

Энэ шийдвэртэй холбоотой скүүтер түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж рүү Замын цагдаагийн газраас холбогдож, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан скүүтерээ хураахыг шаарджээ. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхэлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

ТЦА-наас өгч байгаа мэдээллээр, холбогдох албаныхны хамтарсан уулзалт 10 хоногийн өмнө болсон. Нийтийн эзэмшлийн зам талбайд скүүтер, унадаг дугуй бусдын хөдөлгөөнийг хаах байдлаар орхиж байгааг нэгдсэн зогсоолтой болгох талаар санал солилцсон. Байгууллагаас нь өөр ажилтан ирсэн. Шийдвэр албажсан эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулж дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *