Баянхонгор аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн “Хүрэн шавхын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км/ гуравдугаар сарын 18-ны өдрийн 20:17:12 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Богд багийн Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.