ШЕЗ: Д.Цогтбаатар гишүүн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой

0

Шүүхийн ерөнхий зөвлөл гуравдугаар сарын 19-нд мэдээлэл хийж, цаг үеийн зарим асуудалд тайлбар өгсөн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын намрын чуулганыг хаах үеэр тодорхой шүүх, шүүгчдийг хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэх агуулгатай үг хэлсэн асуудлын талаар сэтгүүлчдийн асуусан асуусан асуултад хариулжээ.Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүүнзаяа “Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа Ерөнхий сайдын хэлсэн үгийг авч хэлэлцэн, хуульд заасан арга хэмжээ авч, мэдэгдэл хүргүүлсэн. Ерөнхий сайдын хэлсэн үг нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулах сөрөг үр дагавар бүхий агуулгатай байсан. Ийм учраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 73 дугаарт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мэдэгдэл гаргасан. Ингэхдээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж ажиллана уу гэсэн агуулгыг онцолсон” гэлээ.Мөн сэтгүүлчид Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбогдуулан гэм буруутайд тооцон, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулах, 20 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн ч биелэгдэхгүй байгаа талаар тодрууллаа.ШЕЗ-ийн гишүүн А.Насандэлгэр “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэдэг нь тунхгийн шинжтэй үг биш. Энэ бол хуулийн заалт. Хуулийн хувьд ямар маргаантай байгааг Шүүхийн ерөнхий газар тайлбарлах ёсгүй. Харин шүүхийн шийдвэр биелэгдэнэ гэсэн хуулийн заалт хэрэгжих ёстой” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *