Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэхэд хамтарна

Цаг уур, орчны шинжилгээний газар, ДДЭШ ТВ ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Ингэснээр ДДЭШ компанийн шинэ төхөөрөмжийн “Цаг агаар” цэсээс 21 аймаг, 330 сумын цаг агаарын мэдээллийг харах боломжтой болж байна.
Тус цэсэнд:
-Суурин газруудын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээлэл
-Бүс нутгийн цаг агаарын мэдээлэл /текс, аудио хувилбартай/
-Томоохон голуудын усны түвшин, үертэй голуудын мэдээлэл
-Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн мэдээлэл багтаж байгаа юм.