Б.Баярбаатар: Мөрдөн шалгахтай холбоотой хүний эрхийн зөрчил их байгаа учраас эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай

0


Монгол Улсын Их хурал, Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:

-Монгол Улсад голлон мөрдөгдөж буй 310 гаруй хууль байна гэж судлаачид үзсэн. Эдгээр хуульд 800 гаруй хүний эрхийн зөрчилтэй зүйл заалт байгаагаас 60 хувь нь эрүүгийн байцаан шийтгэх хууль, мөрдөн байцаахтай холбоотой заалт хүний эрхийг зөрчиж байна. Тиймээс үүнийг нэн түрүүнд парламент засах ёстой. Хууль батлах үйл явцад хүний эрхийн хороо хэрхэн оролцдог байх юм бэ. Хууль батлагдахаас өмнө хүний эрхийг хангаж хамгаалах зарчмыг нутагшуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *