Хог шатаж байсныг унтрааж, 33 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

0

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд дээврээс гал гараад байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 20-ны өдрийн 17:18 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 33 иргэн /25 том хүн, 8 хүүхэд/-ийг гаргажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *