Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулвал 5-8 жилийн хорих ял оноож, 10-100 саяар торгох хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барина

0

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Спортын бооцоот тааврыг зөвшөөрч бусад бооцоот таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, бооцоот таавар, тоглоомыг хориглож Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах юм. 

Тэгвэл тэрбээр тус хуулийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих аж. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын боловсруулж буй хуулийн төсөлд  дээрх төрлийн зөрчил гаргаж, хэрэг үйлдсэн хувь хүн, аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар доорх ял шийтгэлийг оногдуулахаар тусгаж байгаа аж.  

  • Спортын бооцоот тааврын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • Мэдээллийн технологи, программ хангамж ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Одоогийн ялын хэмжээ нь 6 сараас 3 жил хүртэл байгаа аж.
  • Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Одоогийн ялын хэмжээ нь 1 жилээс 5 жил хүртэл байна.
  • Өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдийг 10-100 сая төгрөгөөр торгох240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • Зар сурталчилгааны хийсэн үйлдэлд хариуцлага 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг Зөрчлийн хуулиар оногдуулна.
  • Хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох бөгөөд үүнтэй холбогдуулан Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *