Өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулсны улмаас иргэн нас барсан хэрэг гарчээ

“Цахилгааны дэд станцад өндөр хүчдэлд цохиулсан хүн ухаангүй байна” гэсэн дуудлага
мэдээлэл гуравдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай эрэгтэй Ж нь станцын тоног
төхөөрөмжид засвар үйлчилгээ хийж байгаад өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нас барсан
хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс шалгаж байгааг мэдээллээ.
Иргэн та цахилгааны холбогдолтой
• ил гэмтэл
• унаж болзошгүй шон
• тулгуур, хаалт
• түгжээгүй шит, самбар байвал Цахилгаан Түгээх Станцын хэрэглэгчдэд үйлчлэх төвд
яаралтай мэдэгдэж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг Цагдаагийн
Ерөнхий Газраас анхааруулав.