Цалингаараа “амьдардаг” ЦЕГ-ын дарга нарын ХОМ

0

Цагдаагийн ерөнхий газрын дарга болон тэргүүн дэд дарга, дэд дарга нарын хөрөнгө орлогыг танилцуулж байна. Гэхдээ тэд сүүлийн 3-5 жил хөрөнгө орлогоо огт мэдүүлээгүй агаад хууль шүүхийн албан тушаалтнуудын хөрөнгө орлого шилэн байх тусмаа авлига, албан тушаалын хэргүүдтэй цагдаа нар хэр шударга ажилладаг нь тодорхой харагдана.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТӨМӨРБААТАРЫН СҮХБОЛД

Тэрбээр, 2023 оны есдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон билээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдох үедээ буюу 2023 онд л хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлж байжээ. Түүний жилийн нийт орлого нь 82.5 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /48.3 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад бараг  хоёр дахин өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 17.1 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Харин нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой эдгээр нь нийт 203.6 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн Toyota prius Alpha загварын нэг автомашинтай үүнийгээ 30 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр, 246 сая төгрөгийн үнэ бүхий малтай. Үүнд хурдан удмын адуу 65, хонь 20, үхэр 10 гэж мэдүүлсэн байна. Эдгээрээс гадна эзэмших эрхийн 20 сая төгрөгийн үнэтэй хоёр газартай. 6.9 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банкинд 42 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Хоёр жилийн хугацаанд түүний хөрөнгө орлого хэд болж өссөнийг хэн ч мэдэх эрхгүй…!

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа;
  • 2001-2005 онд Цагдаагийн академид сонсогч;
  • 2005-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч;
  • 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
  • 2016-2018 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  тасгийн дарга;
  • 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга;
  • 2020.01 сард Эрүүгийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга;
  • 2020.07-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга.
  • Монгол Улсын Засгийн газрын  2023 оны 09 дүгээр сарын 06-ны 333 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар томилогдсон.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.НЯМ-ОЧИР

Танилцуулга

Тэрбээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2020 оны долдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон. Хамгийн сүүлд 2020 оны долдугаар сард хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлсэн байна. Түүний нэг жилийн орлого нь 52.9 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 39.8 сая төгрөг гэсэн байна. Мөн 450 сая төгрөгийн үнэлгээтэй 1 нийтийн орон сууцтай. 10 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших эрхтэй нэг газартай. Дотоодын банканд 49.1 сая төгрөгийн хадгаламжтай. 143 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш таван жил өнгөрчээ. Энэ таван жилд түүний хөрөнгө орлого хэр болж өссөн нь олон нийтээс нууц болжээ.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1991-1992 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, туслах байцаагч;
  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
  • 1996-2002 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч;
  • 2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
  • 2008-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтэст тасгийн дарга;
  • 2011-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга;
  • 2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;
  • 2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга;
  • 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга;
  • 2016-2017 онд Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга;
  • 2017–2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын  дарга;
  • 2020.01–2020.07 сард Экологийн цагдаагийн албаны дарга;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны Б/21 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА Н.МӨНХЗУЛ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.МӨНХЗУЛ

Тэрбээр, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар 2024 оны наймдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдсон. Хамгийн сүүлд АТГ-т 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Түүний жилийн нийт орлого 61.8 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 48.2 сая төгрөг аж. Тэгвэл 134.9 сая төгрөгийн үнэтэй хоёр нийтийн орон сууцтай,  21 сая төгрөгийн үнэ бүхий нэг суудлын авто машинтай. 2 сая төгрөгийн үнэтэй эзэмших эрхийн нэг газартай. Дотоодын банканд  56.6 сая төгрөгийн хадгаламжтай, 30.5 сая төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
2023 оноос хойш мөн л хөрөнгө орлогоо нууцлах болсон байна.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 2001-2004 онд Цагдаагийн академи, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхим-Туслах ажилтан;
  • 2004-2005 онд Цагдаагийн академи, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхим- Дадлагажигч багш;
  • 2005-2012 онд Дотоод хэргийн их сургууль, Төр захиргааны эрх зүйн тэнхим-Багш;
  • 2012-2017 онд Хууль Сахиулахын Их Сургууль, Эрх зүйн онолын танхим-Ахлах багш;
  • 2017-2019 онд Хууль Сахиулахын Их Сургууль, Эрх зүй онолын танхим-Дэд профессор;
  • 2019-2024 онд Дотоод хэргийн их сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим-Профессор;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 08 дугаар 07-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдсон байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА ОДООХҮҮГИЙН ГАНБАТ 

2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Тэрбээр, хамгийн сүүлд 2022 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.  Үүнээс харвал, өөрийн нийт орлого 171.2 сая гэж мэдүүлсэн бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 50 сая төгрөг гэжээ. 1 нийтийн орон сууц, 2 хашаа байшин эдгээрийн нийт үнэлгээ нь 508 сая төгрөг ажээ. 25 сая төгрөгийн авто машинтай, 55 сая төгрөгийн үнэтэй 55 адуутай, эзэмших эрхийн 16 сая төгрөгийн үнэ бүхий 3 газартай, 18 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 16 сая төгрөгийн хадгаламжтай. 134 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Гурван жилийн хугацаанд түүний орлого хэд болж өссөнийг олон нийт мэдэх эрхтэй, АТГ ажлаа хийнэ үү.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаа;
  • 1998-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Чиглэлийн ахлах төлөөлөгч;
  • 2012-2016 онд  Булган аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2016-2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2017-2021 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2021-2022 онд Тээврийн цагдаагийн албаны дарга. Одоогийн байдлаар Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА Э.ТОВУУДОРЖ

Э.Товуудорж: Өнөөдөр улсын хэмжээнд сонгуультай холбоотой 130 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн

Тэрбээр, 2022 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, 2021-2022 онд Эрүүгийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2023 онд Зөрчлийн хэрэг бүртгэх албаны даргаар тус тус ажиллаж байжээ. Одоогийн байдлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар ажиллаж байгаа аж. Түүний хувьд хамгийн сүүлд 2023 онд Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга байхдаа АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ. Тэрбээр, жилийн 47.9 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн нийт орлого нь 12.1 сая төгрөг ажээ.

Хоср нийтийн орон сууц, нэг хашаа байшин, хоёр авто зогсоол, бүрэн ашиглалтад ороогүй нэг барилгатай. Эдгээр нь нийт 710 сая төгрөгийн үнэлгээтэй байна. 18 сая төгрөгийн үнэ бүхий суудлын авто машинтай. 199 сая төгрөгийн үнэ бүхий малтай. Тодруулбал, адуу 60, хонь 30, ямаа 35, үхэр 20, хурдан удмын адуу 14 тоо толгой гэжээ. Мөн эзэмших эрхийн 3, өмчлөх эрхийн 3  газартай эдгээр нь нийт 50 сая төгрөгийн үнэлгээтэй юм байна. 9.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банканд 3.5 сая төгрөгийн хадгаламжтай, 74 сая төгрөгийн зээлтэй гэж тус тус мэдүүлсэн байна. Тэрбээр мөн л сүүлийн хоёр жил ХОМ-гээ шинэчлээгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *