Жилийн өмнөхтэй харьцуулахад төсвийн орлого их наяд төгрөгөөр дутлаа

0

2025 оны эхний хоёрдугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4,023.8 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 167.1 тэрбум төгрөг буюу 4.0 хувиар дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 1,078.3 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар буурсан дүнтэй гарчээ.Орлогын төлөвлөгөө дутуу биелэхэд:

  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 167.1 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд, татварын орлого 4.0 хувь буюу 155.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 4.3 хувь буюу 11.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс тус тус дутуу биелсэн байна.
  • Тайлант хугацаанд нийгмийн даатгалын орлого, онцгой албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого төлөвлөснөөс 0.7-24.9 хувиар давж биелсэн бол орлогын албан татвар, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, тусгай зориулалтын орлого 6.9-21.5 хувиар төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй байна.
  • Татварын бус орлогын төлөвлөгөө тайлант хугацааны гүйцэтгэлээр 11.9 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар дутуу биелсэн нь түрээсийн орлого, газрын тосны орлого, навигацийн орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлого, бусад орлого 1.7-53.2 хувь дутуу биелснээс шалтгаалжээ.

Хоёрдугаар сарын эцсийн байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.Сангийн яамнаас төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа бөгөөд дутсан орлогыг өөр эх үүсвэрээр нөхөх арга хэмжээ авах, мөн нүүрсээс бусад эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар нөхнө гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Мөн Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан валютын нөөцийг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж, үе шаттай арга хэмжээ авах аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *