“УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар өөр албан тушаалд томилогдсон учраас тэтгэмж авахаа больсон“

Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй хүмүүст 12 сарын турш тэтгэмж олгодог хуулийн заалт нийтэд ил болсноор багагүй шүүмжлэл дагуулсан байдаг.
Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодруулахад “Өнгөрсөн намар 30 гаруй хүн энэ тэтгэмжийг авч байсан бол одоо 20 орчим болж буурсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар өөр албан тушаалд томилогдсон учраас тэтгэмж авахаа больсон” гэлээ.