Танхайн хэргээр ял шийтгэгдсэн ОХУ-ын иргэний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ

0

Улсын дээд шүүх хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичийн гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ. 

Тодруулбал, Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэлэлцэж, түүнд оноосон таван жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн. Харин ОХУ-ын иргэн П.Валерьевич нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл Улсын дээд шүүх нийт шүүгчдийнхээ хуралдаанаар тус гомдлыг хэлэлцэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *