Т.Мөнхдалай: Өвлийн улиралд метро төслийн гүйцэтгэл зогсохгүй

0

НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах
асуудлыг хэлэлцэж байна.
Энз үеэр Төлөөлөгч Ц. Төрхүү: Метро төслийг хэрэгжүүлэхдээ хүйтний ямар технологийг
сонгосон, боловсон хүчнийг зургаан сарын хугацаанд бэлтгэх нь хангалттай юу, манайхтай адил
улсад метро төсөлд гарсан бэрхшээлүүдийг судалсан уу? гэдгийг тодруулж асуусан юм.
Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай “Норвегийн Осло, ӨМӨ30-ны Хөххот,
Японы Хоккайдо зэрэг манай улстай ижил төстэй цаг агаартай хотуудын метро төслийг
судалсан.
Улаанбаатар хотын метроны 19.4 км шугамын 19.1 км нь газар доогуур хийгдэнэ. Үүнд туннель
ухагч том төхөөрөмжийг байрлуулж өвөл, зунгүй газар доорх шугамаа гаргах юм. Газрын гүнд
өвөлдөө нэмэх градустай байдаг. Түннелийн ханыг дотоодын зуурмагаар угсрах технологийг
ашиглах тул өвлийн улиралд төслийн гүйцэтгэл зогсохгүй. Түннель ухагч машин нь өт хорхой
шиг өөрөө шороогоо газар доогуур ухдаг. Харин бага шороо аваад өндөр даралтаар ажилласан
үед газрын гадарга томбойх эрсдэл байдаг.
Метроны трасс Энхтайвны өргөн чөлөөний доогуур явж байгаа тул томоохон хэмжээний
барилгад үзүүлэх эрсдэл бага болов уу гэж харж байгаа. Алдаа гаргахгүйн тулд БНСУ-ын зөвлөх
баг барилгын хяналтыг давхар хийх юм. Метроны олон улсын төслүүдийг харахад эрсдэлүүд
байдаг. Тухайлбал санхүүжилт гацах, улс төрийн тогтворгүй байдал үүсэх, шийдвэр гаргагчид
шийдвэрээ өөрчлөх, газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэлгүй барилгын ажлаа эхлүүлэх зэрэг
эрсдэл бий. Бидний хувьд депогийн болон бусад газрыг чөлөөлөх төлөвлөгөөг Засгийн газраар
батлуулсан. Метроны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө газрын гэрчилгээгээ авна гэсэн
бол боловсон хүчний тухайд “Метроны боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг БНСУ руу явуулж,
таван сарын сургалт, дадлагад хамруулж байна. Эдгээр багш ШУТИС-ийн оюутнуудыг метроны
мэргэжилтнээр дөрвөн жил сургана” гэв.

Уланбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын
Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжинд 200 оюутныг сургахаар
харилцан тохиролцоод буй. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш
метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ын Халла их сургуулийг зорьжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *