Ц.Нямдорж: Д.Мөнх-Эрдэнийн 3 хүүхдийг нь бодоод, хүү бид 2 гомдол гаргаагүй

0

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ял эдэлж буй. Түүний яллагдах шалтгаан нь Ц.Нямдориж, түүний хүү Н.Анхбаярын талаарх мэдээллийг гаргаснаас үүдэн, хуулийн байгууллага “захилгатай” ял оноосон гэх хардлага нийгмийн сүлжээнд бий болсон.

Тэгвэл энэ асуудлаар Ц.Нямдорж “Би болоод миний хүү Д.Мөнх-Эрдэнэд нэг удаа ч гомдол гаргаагүй. Д.Мөнх-Эрдэнэ бага насны 3 хүүхэдтэй юм билээ. Хүүхдүүдийг нь бодоод гомдол гаргаагүй. Тэрнээс биш, миний гэрийн дээгүүр дрон нисгэсэн нь 3 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ. Тэр хүн хийсэн хэргийнхээ хүрээнд л ял эдэлж байгаа гэж би ойлгож байна” гэлээ. 

Харин “Д.Мөнх-Эрдэнэд гомдол гаргасан Оюунбилэг гэдэг эмэгтэйг тантай холбоотой гэх мэдээлэл бий” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тэр эмэгтэй нэр төрөөрөө доромжлуулж, гүтгүүлчихээд гомдол гаргахгүй яах юм бэ? Тэр хүн гомдол гаргах эрхтэй шүү дээ. Тэр эмэгтэй миний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байснаас өөр надтай холбоо хамаарал байхгүй” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *